С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх асуудлыг судалж байна
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж талбай дээр жагсаалаа өрнүүлсээр байна.
Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгчээ.
Тэрбээр, “Энэ асуудлаар ЭМЯ Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж, шалтгаануудыг тайлбарласан.
Яг одоогийн байдлаар бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх асуудлыг судалж байгаа.
Би эрүүл мэндийн салбарыг толгойлж байгаа хүний хувьд салбарынхаа ажилтнуудын цалинг нэмэх болон нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр өөрөөс шалтгаалах бүх ажлыг хийнэ. Би Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярьж, дахин Эрүүл мэндийн яаманд уулзалт товлосон. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл гарах болно.
Ямартай ч би энэ асуудалд Засгийг газар болон УИХ-д өөрийн зүгээс шалтгаалах бүх ажлыг хийнэ гэдгийг хэлье” гэсэн тайлбар өглөө.