НЭМГ: Эмнэлгийн гадна нас барсан иргэн сүүлийн 10 хоног согтууруулах ундаа хэрэглэсэн байсан

Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж очсон иргэн тус эмнэлгийн үүдэнд, хашаа түшин суугаад амиа алдсан хэрэг өчигдөр (2021.07.03) гарсан. Уг асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “ Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байсан. Уушгины рентгин зургаас харахад хатгаа авсан байсан.

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 50-дугаар байранд ажиллангаа амьдардаг. Үндсэн захиргаа нь БЗД.

Өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээллэсэн мэдээллээр талийгаач нь алтны дархан бөгөөд зоорийн давхарт амьдардаг. Амьдрах нөхцөл маш тааруу.  Сүүлийн 10 хоног архи согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэсэн өгүүлэмж өгчээ.

Энэрэл эмнэлэгт олноор хүмүүс ирдэг. Тус эмнэлэгт хэвтэх хүний жагсаалтад талийгаачийн нэр байгаагүй тул   БЗД-ийн нэгдсэн эмнэлэгрүү явуулсан. Харин БЗД-ийн эмнэлэг хүлээж аваагүй байна.

Тиймээс буцаж “Энэрэл” эмнэлэгт ирсэн байсан. Эмнэлгийн машин таарч, жолооч түргэн тусламж дуудсан. 103-ийнхан ирэхэд өвчтөд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй байдал үүссэн байсан.

Тусламжийн явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсэг гаргасан. Хайнга хандаж, харицлагагүй үйлдэл гаргасан “Энэрэл” эмнэлгийн захиралд хариуцлага тооцож байна. Ажлын байраа орхиж явсан н.Мөнхдэлгэрийг үүрэг ажлаас нь чөлөөлнө.

Эдгээр үйл явдлын талаар хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлж, хариуцлага алдсан ажилчдын өмнөөс хүлцэл өчье” гэв.

Similar Posts

4 Comments

  1. Архи уусан байсан ч тэгээд хүн л юм бол эмчлэх л ёстой. Архи уудаг гээд нохой шиг хаячихаж болно гэсэн үг бас биш юмах. Гипократын тангараг хэн өргөсөн билээ?

  2. Энэ новш өөрөө сар архидсан харцтай л харагдаж байна шд элэг нь өвдөөд нүүр нь харалчихсан нүд нь шаралчихсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *