Д.Дамдинцэрэн: БЗД-ийн баривчлах байрнаас 160 хүн коронавирусийн халдвар авсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр хорих ангиуд дахь КОВИД-19 халдварын талаар ярьсан юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд дарга Бригадын генерал Д.Дамдинцэрэн “Өнөөдрийн байдлаар 16 ялтан КОВИД-19 халдвар авсан эмчлүүлж буй.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баривчлах байрны хэрэгтэн болон ажилтнуудын 86 хувь буюу 160 орчим хүн халдвар аваад эдгэсэн.
Вакцинаа хийлгэсэн байсан тул нас барсан эсвэл хүндэрсэн тохиолдол байхгүй. Тогтмол хөдөлгөөн хийгддэг хорих ангиудад халдвар гарсан. Нийт хоригдлууд вакциндаа хамрагдсан шинээр ирж байгаа хүмүүсийг мөн вакцинд нь хамруулж байна” хэмээв.