АН: Засгийн газрыг ОГЦРУУЛАХААР гарын үсэг цуглуулна

Өнөөдөр /2021.07.05/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ.

Тэд бямба гарагт эмнэлгийн тусламж авч чадалгүй, “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нялх биетэй эмэгтэйгээр шалтаглаж, ажлаа өгч байсан. Гэтэл гурван эмнэлэг дамжиж яваад эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураалаа. Энэ үйл явдал дээр зүгээр нэг газрын дарга нарыг ажлаас нь халаад өнгөрлөө.

Засгийн газрыг огцруулах талаар 19 гишүүн гарын үсэг зурвал гурав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Бид энэ асуудлаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Хаврын чуулган тарах гэж байхад нөхцөл байдал хэцүү байна. Хэн ч өнөөдөр хариуцлага хүлээхгүй байна.

Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нарт тооцож байна. Ингэхгүй ээ. Хэрэв бид энэ байдалтай эвлэрвэл гэмт хэрэг хийсэн болно. Монголын ард түмэн сүүлийн 100 жилд ингэж олноороо үрэгдэж байгаагүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *