Хоёр иргэн аянганд цохиулж нас баржээ

Өвөрхангай аймагт хоёр иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай явдал болжээ.

Тодруулбал, өчигдөр 17:30 цагийн орчимд тус аймгийн Баян-Өндөр сумаас долоон хүн, дөрвөн мотоциклтой шатахуун аваад гэр рүүгээ буцаж явахад хоёр нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мэдээллийн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин, 21 настай хоёр эрэгтэй аянганд цохиулсан байжээ.

Иймд иргэд, малчид

  • Цаг агаарын мэдээлэл сайн сонсож байх
  • Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;
  • Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;
  • Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *