Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат даргалав.

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон тул тус тойрогт нөхөн сонгууль явуулах учиртай.

Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Мөн УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай хэлэлцэв.

Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын Их Хурал тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *