Г.Азжаргал: Хэнийг ч хууль бусаар тагнаж шалгаж байгаагүй
Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилуулахаар ирүүлсэн Г.Азжаргалын томилгооны сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хэн нэгнийг буруутгахын өмнө хэвлэлээр гөвдөг. Дараа нь тэр хүнийг шийтгэдэг. Хулгайчид шоронд байх ёстой. Гэхдээ энэ ажлыг танай байгууллага сайн хийж чадахгүй байна. Та нарын ажил хийх нь хэн нэгний захиалгаар л хийдэг гэж ойлгодог. Миний араас бичлэг хийж, сонсгол тавьсан асуудлыг шалгаж өгөөч гэхэд шалгаагүй. Та нар тойруулж ярилгүй, АТГ авлигатайгаа тэмцэж чаддаг гэдгээ тайлбарла.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал: Таны өргөдөлд өөр байгуулагын харьяа шалгах ёстой. Хууль бусаар хэнийг ч тагнаж шалгаж байгаагүй.
АТГ-ын дарга З.Дашдаваа: Таны гаргасан гомдлыг шалгасан. Эрүүгийн бүх шийдвэрийг прокурор гаргана. Тиймээс тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Бид ямар нэгэн байдлаар иргэний өргөдөл гомдлыг далдлах нөхцөл байхгүй. Зарим хүний хэрэг бол гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал юм.