НМХГ-ийн дарга Л.Эрдэнэчулуун Замын-үүдийн байдлыг сайжруулахаар томилогджээ
Замын-Үүд суманд орох гарах бараа таваар гацсан байдал хүндэрч өдгөө зургаан сарын нүүр үзэж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр танилцаж хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл хийсэн. Улмаар энэ ажлыг сайжруулахаар МХЕГ-аас туршлагатай багийнхнийг 30 хоногийн дотор томилох даалгавар өгсөн.
ТНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилсон байна.