МҮОНТВ-ийн дараагийн захирал хэн бэ?

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн  (МҮОНРТ)  Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөн, Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргасан.

Н.Дэмбэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, “Херо” энтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй зэрэг үндэслэлээр  МҮОНРТ-ийн уран бүтээлчид  эсэргүүцэл илэрхийлж байв.

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан  МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дуусчээ.  Сонгон шалгаруулалтад оролцохоор  15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан  МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгээд байна. 

Үүнд:

1.    Ө.Цэвэлсүрэн

2.    Б.Ууганбаяр

3.    Т.Бат-Оргил

4.    Р.Гандиймаа

5.    Э.Дагиймаа

6.    М.Амарбаяр

7.    Н.Болормаа

8.    Т.Батзориг

9.    Б.Цондовдорж

10.   А.Бүрэнбаатар

11.   Ш.Отгон-Өлзий

12.   Г.Гэрэл

13.   Б.Эрдэнэбаатар

14.   Б.Цэдэн

15.   Г.Баярхүү

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *