Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой ЭМЯ ойлголцолд хүрч, санамж бичиг байгуулжээ
Өчигдөр /2021.07.07/ Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо болон Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа.
Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусганаа. Бид нэг салбарыхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.