Тусгаарлах байрлуу тээвэрлэх зардлыг 10 мянган төгрөгөөр НЭМЖЭЭ
Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан.
Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.