Аялаж буй гэр бүлийн нэг том хүнээс түргэвчилсэн шинжилгээ авна
Засгийн газраас гаргасан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Замын-Үүд боомтын дулааны санхүүжилтийг шийдвэрлэлээ.
УОК-оос цаг үеийн нөхцөл байдлаа танилцуулсан. Экспортын боомтуудад хөл хорио хэвээр байна. Бусад орон нутаг дур мэдэн хөл хорио тогтоохгүй.
9 хоног амрах амралтын үеэр 5-аас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг баг болж аялж зугаална. Гэр бүлээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Нэг гэр бүлээс 5-аас ддээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна.
Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч халдвар хамгааллын дэглэм баримталж аймаг орон нутгийн онцгой комисс ажиллана.
Мөн Засгийн газраас аялал жуулчлалын салбарт цахим визний системд нэвтрүүлэх шийдвэрийг гаралаа”