Согтуурсан үедээ голын усанд живж амиа алджээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.
Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг “Дэлгэрмөрөн” голын усны мандалаас олжээ.