УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болно
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, өнөөдөр 11:40 цагаас хүндэтгэлийн хуралдаан болно. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болж, 188 асуудал хэлэлцсэн бол Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 7, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын тогтоол 52, нийт 162 хууль тогтоомж баталсан байна.