МАН-ын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр Дээд шүүх бүртгэнэ

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тов гарлаа.  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр товлогдоод байна.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл тус намын шинэ даргыг бүртгэх эсэхийг шийдвэрлэх  аж.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *