Цагдаад шалгагдаж байсан 29 настай залуу хадан дээр өөрийгөө бууджээ
Өчигдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн нутагт 29 настай эрэгтэй амиа егүүтгэж нас баржээ.
Тодруулбал, 60 метрийн өндөр хадан хясаан дээр гарч, өөрийгөө буудсан байжээ. Улмаар холбогдох албан тушаалтнууд түүний цогцсыг 20 метр өндрөөс буулгажээ.
Албаны мэдээнд талийгчийг цагдаагийн байгууллагад шалгуулж байсан талаар дурдсан байна.