Нимбэгний ид шид бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Ганцхан ширхэг нимбэг таны өдөр тутамд хэрхэн нөлөөлж чадах бол?

Исгэлүүн амт, шүүслэг талст бүхий уг жимс нь ид шид ихтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддагаараа давуу талтай.

Өдөр тутмын амьдралдаа арга заль болгон ашиглаж болох “НИМБЭГНИЙ ИД ШИД”-ээр хамтдаа аялцгаая.

Богино долгионы зуухаа цэвэрлэх

Нэг цайны аяга усанд бүтэн нимбэгний шүүс хийгээд богино долгионы зуухаа ганцхан минут ажиллуулчихвал тос дааж, хатаж түлэгдсэн, шил шиг болтлоо наалдчихсан хоол хүнсний үлдэгдэл амархан салдаг байна.

 

 

Угаалтуураа цэвэрлэх

Нимбэгний хальсан дээр давс түрхээд угаалтуураа арчиж угаавал тосны өнгөр амархан арилдгаас гадна удаан хугацаанд тогтсон хог хаягдлын үнэрийг арилгахад нимбэгний хальс тусладаг гэнэ. Та нимбэгний хальсан дээрээ багахан давс цацаад эвгүй үнэр шингэсэн газраа хэдхэн цаг байлгахад л хангалттай.

 

 

Модон эд зүйл, пракетан шал өнгөлөх

Модон эд зүйл, аяга таваг, модон шалаа өнгөлж, өө сэвийг нь дарахын тулд үнэтэй бодис худалдан авч, зүлгэхээс залхаж байна уу?

Таны ашиглах лемоны хэмжээнээс хамааран цэвэрлэгээний өнгөлөгч бодис нэг эсхүл хоёр аяга хэмжээтэй болох тул хэрвээ илүү гарчихвал салад амтлахад ашиглах боломжтой.

Тэгэхээр та 1 хоолны халбаг цэвэр ус, нэг хоолны халбага оливийн тос, 1 ширхэг лемоны цэвэр шүүсээ тусгайлан бэлдсэн таглаатай савандаа сэгсрэн холиод л модон эдлэл өнгөлөгчтэй боллоо гэсэн үг.

 

 

Өөрийн гэсэн арьс гуужуулах бүтээгэдэхүүн хийх

Хэрэв та ашиггүй биеийн скрабанд мөнгө зарцуулахаас залхсан бол нимбэгний шүүс болон зөгийн бал, элсэн чихэр, оливийн тосыг адил хэмжээгээр холиод байгалийн гаралтай биеийн арьс гуужуулагчтай болж олох юм.

 

Үсний хаг арилгах

Үсний хаг бидний хар өнгийн хувцсыг сүйтгэж, толгойн өвчин болдог. Харин үүний эсрэг үнэтэй гоо сайхны бүтээгэдэхүүн ашиглахын оронд бага зэрэг нимбэгний шүүс агуулсан усаар өдөр тутамдаа үсээ угаагаад байвал 7 хоногийн дотор л хагнаас салах боломжтой аж.

 

 

Үсний өнгөө сэргээх

Салоны үйлчилгээ авч үснийхээ өнгийг сэргээх нь халааснаас тань багагүй мөнгийг урсгаж байдаг тул гэрийн нөхцөлд нимбэгний ачаар үсэндээ санаа тавьж болох юм.

Та зүгээр л ангижруулагч эсхүл шампуньдаа нибэгний шүүс нэмж хутгаснаар үс тань өдрөөс өдөрт л өнгө нь сэргэх аж.

 

 

Цагаан хувцасны өнгийг сэргээх

Бүтэн галлон халуун усанд хагас цайны аяга нимбэгний шүүс хийж, цагаан хувцаснуудтайгаа 2-3 цагийн турш байлгаснаар хувцасны цагаан өнгө сэргэх аж.

 

 

Шавж хорхойноос хамгаалах цацлага

Шавж хорхойноос гадна зуны улиралд хамгийн их асуудал болдог амьтан бол шумуул. Харин та бага зэрэг коконутын тос болон усанд нимбэгний шүүс нэмж хутгаад биеийнхээ эл гарч буй хэсгүүддээ цацвал зөвхөн зоригтой шумуулнууд л таныг хатгах болно.

 

 

 

Түлэгдсэн тогоо, хайруулын тавгаа цэвэрлэх

Нимбэгний үүсээ цацаад, бага зэрэг хүнсний сода нэмэрлэчихвэл байгалийн гаралтай Коммет л гэсэн үг.

 

 

Эх Сурвалж: www.insider.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *