ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цэцэрлэг барих нэрийдлээр Туул голын ай савд барилга бариулахаар улайрч байна

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хөрш Заан хотхоны оршин суугчид оршин суугчдын группдээ хотхонд нь тулгараад буй асуудлыг хөндөн гаргаж, арга хэмжээ авах тал дээр үйлдэл хийхээр нэгнээ уриалаад байна.

Тухайлбал, Хөрш Заан хотхоны баруун талд хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлэх ёстой байсан ба өнгөрсөн 3 сард төрөөс уг барилгын ажлын төсөв хөрөнгийг баталжээ.

Харин тус цэцэрлэгийн стандарт хэмжээ нь 3000 мк байсан бөгөөд төрийн өмч бүхий 2000 мк болон Нью Бербери ХХК-ын өмч бүхий 1000 мк газрыг зөвшилцөн авсан аж.

Гэвч тус компани хашаалсан газартаа блок тус бүр 60 айлын 3 барилга барих төлөвлөгөөтэй байгаа ба барилгын зөвшөөрлөө хараахан аваагүй хэрнээ Ус Сувгийн Газартай тохирон нүх ухаж, шугам хоолой татах ажилдаа аль хэдийн орсон байна.

 

 

 

 

 

 

Голын ай сав, эрэгтэй ойрхон барилгын ажил эхлүүлэхийг нь эсэргүүцэхэд хариуд нь “Бид улсад 1000мк газраа өгсөн. Буцаагаад авчихвал та нар цэцэрлэггүй шүү” гэх хариултыг хэлээд байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан тус хотхоны орон суугчид дүүргийн удирдлагатаа шаардах албан бичиг хүргүүлсэн бөгөөд тус албан бичигтээ цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн хорт бодис, зам харгуй, барилга байгууламжийн ажил зэрэг сэдвүүдэд анхаарал тавихыг шаарджээ.

 

 

 

 

 

Жилийн өмнө буюу 2020 оны зун Хан-Уул дүүргийн Засаг Дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны ажилчидтайгаа уулзалт хийхдээ “Тус газарт барилга байгууламжийн ажил хийхгүй, орон сууц барихгүй. Хүүхэд залууст зориулсан бүтээн байгуулалт болон цэцэрлэг барина” хэмээн хэлж байжээ. Гэвч өнөөдөр тухайн газарт нь орон сууц баригдах ажил аль хэдийн эхлэлээ тавьж, ус сувгийн хоолойг татах нүх ухаж эхэлжээ.

Сонгуулийн жил байсан тул өнгөрсөн жил оршин суугчдын зүгээс тавьсан шаардлагыг үг дуугүй биелүүлж байсан дүүргийн Засаг дарга энэ жилийн хувьд хийж буй ажилд нь саад үзүүлвэл цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхгүй гэж хүртэл хэлжээ.

Хан-Уул дүүргийн Засаг Дарга Ж.Алдаржавхлангийн хэлсэн үгээ зөрчин, орон сууцны барилгын ажлыг хүлээн зөвшөөрсөн шалтгаан юу ч байлаа тус хотхоны оршин суугчид шаардлага тавьж, арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *