Хоногт 61 тохиолдол илэрсэн тул УОК хуралдаж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд коронавирусийн халдвар 61 тохиолдлоор нэмэгдсэн талаар ЭМЯ-ны ээлжит хуралдааны үеэр мэдээллээ. Ийнхүү Ковид-19 халдварын тоо огцом нэмэгдэж байгаа учир өнөөдөр 14:00 цагаас Улсын онцгой комисс цахимаар хуралдаж байна.
Хурлаар нийслэл дэх тархалтыг хумих, орон нутгийн иргэдийн шинжилгээг шуурхай авах зэрэг цаг үеийн асуудалтай холбогдуулан зарим шийдвэрийг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарсан саналыг ирэх даваа гаригт буюу 2021.01.08-ны өдөр ээлжит бусаар хуралдахаар төлөвлөөд байгаа Засгийн газрын хуралдаанд оруулах бололтой.
Засгийн газар цаг алдалгүй ээлжит бусаар хуралдаж Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.
Тэрбээр “Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гаригт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална” гэсэн юм.