ЭЕШ-ийг 8 дугаар сарын 19-22-нд зохион байгуулах шийдвэр гарчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл:
- 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
- 25,082 нь 18 настнууд
- 1,675 нь 15-17 насныхан юм.
Сонирхуулахад, Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдаас хамгийн ахмад нь 58 настай хүн байгаа юм. Мөн их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон билээ.