Эхчүүд болон эмч нарт COVID-19-өөс сэргийлэх дархлааны багц бэлэглэлээ
Улс орнууд COVID-19 халдварын хоёр, гурав дахь давлагаатай нүүр тулсан хүндхэн цаг үеийг өнгөрүүлж байна. Тэгвэл нялх хүүхэдтэй ээжүүд болоод улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх хамгийн эрсдэлтэй бүлэгт орж буй.
Хүн болгон дор бүрнээ халдвараас сэргийлэх шаардлага тулгарч буй энэ цаг үед цар тахалтай тэмцэх, сэргийлэх хамгийн гол зүйл бол дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа юм. Тиймээс Таван Богд Интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн үйлс өрнүүлж ээжүүд, эрүүл мэндийн ажилтнуудад COVID-19 халдвараас сэргийлж дархлаа дэмжих эрүүл мэндийн багц бэлэглэлээ.
Дэлхий нийтээр эмч мэргэжилтнүүд, энэ цаг үед амны хөндий, хоолой залгиурын бактериас сэргийлхийн тулд хорт бактерийг устгагч ам зайлагч тогтмол хэрэглэхийг зөвлөж байгаа. Учир нь коронавирус хүний хоолой, залгиурт хурдан үрждэг.Тиймээс өдөрт 3-5 удаа бактерийн эсрэг уусмалаар хоолой, амны хөндийгөө зайлж ариутгаж байхыг зөвлөжээ.