Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна
Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 8,857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаагаас 1,615 нь 2002 оноос өмнө баригджээ. Эдгээр барилгаас 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулсан байна. Паспортжуулсан барилгуудын
- 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
- 125 нь хүчитгэх шаардлагатай бол
- 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байна.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг ашиглахыг хоригложээ.
Харин орон нутагт 8,621 барилга ашиглагдаж байгаагийн 5,828 нь 2002 оноос баригдсан байгаа юм.