Шатахуун түгээх станцын 50 тоннын савнаас хүний цогцос олджээ
Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ.
Тухайлбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тоннын шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ.