Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагджээ

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,309 тохиолдол шинээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152,539 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 511 нь нийслэл хотод,
  • 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,997 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *