Б.Бат-Эрдэнэ: Шатахуунаас механик хольц тодорхойлогдсон

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч, борлуулагч компаниудад хийсэн хяналт шалгалтын тухай болон авсан арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “ГЕГ, ИНЕГ, МХЕГ, Газрын тосны газартай хамтран  шалгалт хийж гүйцэтгэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 28 ААН-ийн 19 агуулах, 10 вагон, 17 ШТС-аас түүвэрчилсэн нийт 76 дээжийг авч, АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.

Дүгнэлтээс дурдвал:

  • Шинжилгээ хийсэн 32 дээжээс 13-т нь октаны тоо стандартад зааснаас бага эсхүл их тодорхойлогдсон. 10 ААН зөрчилтэй гарсан.
  • Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Зургаан ААН зөрчилтэй гарсан.
  • Есөн ААН-ийн АИ-92 бензиний октаны хэмжээ бага байсан.
  • Дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага байсан зөрчлүүд илэрсэн.

Шинжилгээний дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. Зөрчилтэй шатахууны компаниудад нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Түүнчлэн одоогийн байдлаар Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдоогүй. 

Олон улсад шатахууны чанарыг шалгадаг 18 үзүүлэлт байдгаас Монгол Улс өнөөдөр 14 үзүүлэлтийг л шинжилж чадаж байгаа. Энэ 14-өөс зөрчил илэрсэн есөн үзүүлэлт байна.

Ганц зөрчилтэй компани огт байхгүй ба доод тал нь хоёр зөрчилтэй байна.

Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг УУХҮЯ болон Ашигт малтмал, газрын тосны газарт албан ёсоор хүргүүлнэ.

2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас УУХҮЯ-нд зарим ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн ч энэ ажил одоог хүртэл яаманд хийгдээгүй.

ААН-үүд өчигдөр ярьж байсан. Бид зөвхөн октаны тоог үндэслэж зөрчлийн арга хэмжээ аваагүй гэдгийг хэлье” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *