Хоёрдугаар улирлын ААНОАТ-ын тайлан хүлээн авах хугацааг дөрөв хоногоор сунгав

2021 оны хоёрдугаар улирлын болон эхний хагас жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ААНОАТ/-ын тайлангийн хугацааг дөрөв хоногоор сунгажээ.

Тайланг энэ долоо хоногийн Бямба гараг буюу долдугаар сарын 24-нийг дуустал хүлээн авах болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ.  

Татварын тайланг хоцроовол Зөрчлийн хуулийн дагуу хувь хүнийг 150 нэгж, аж ахуйн нэгжийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *