Ховд аймагт үргэлжилсэн борооны улмаас зам сэтэрч, ХААГДЖЭЭ
Дөрөв хоног үргэлжлэн орсон борооны улмаас Ховд аймаг орох зам эвдэрч хаагджээ. Мөн тус аймгийн Мөст сумаас таван километр газарт зам сэтэрсэн байна. Одоогоор албан ёсоор зам хаах шийдвэр гараагүй байгаа тул ослоос сэрэмжлүүлэх үүднээс сэтэрсэн замын хоёр талд чулуугаар овоолго үүсгэжээ.
Онцгой байдлын албанд өчигдөр /2021.08.17/ Завхан, Хөвсгөл аймгуудад хүчтэй аадар бороо орж иргэд автомашинтайгаа үерийн усанд урссан дуудлага иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургаан зорчигчтой “Патрол” загварын суудлын автомашин, таван зорчигчтой “Приус 20” загварын суудлын автомашин “Рашаан гол”-д урсаж байсныг татан гаргажээ.
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Бэлчирийн сайр”, Бэрхэвшийн сайр” гэдэг газарт таван суудлын автомашин уруйн үерт урсаж байсныг зорчигчийн хамт аюулгүй газарт татан гаргасан байна.