Талибанчууд эмэгтэйчүүдийг өршөөж, эрхийг нь хүндэлнэ
Өнгөрөгч мягмар гарагт Талибанчууд албан ёсны мэдэгдэл гаргаж эмэгтэйчүүдийн эрхийг хүндлэн, зөрчилдөөн үүсгэж эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг өршөөж суллахаа мэдэгдлээ.
Мөн нийгмэд эмх замбараагүй байдал үүсгэж, ард иргэдийг айдасд автуулж байгаа явдлаа зогсооно хэмээлээ.
Ингэснээрээ Талибанчууд 1990-ээд онд Исламд тогтоож байсан хатуу дэглэмээсээ няцаж энэ удаагийн эзлэн түрэмгийлэлтээрээ зөөлөн арга барил ашиглахыг оролдож байгаа нь харагдаж байна.
Гэвч ард иргэд үүнд эргэлзсэн хэвээр байгаа бөгөөд олон мянган хүмүүс нисэх онгоцны буудал руу зүглэж, эх орноосоо дүрвэх хүсэлтэй болжээ.
Цаг хугацааны эрхэнд мартагдашгүй аймшигт үйлдэл хийж, дуу хөгжмийг хүртэл хориглож байсан хатуу арга барилыг ард иргэд өдгөө ч мартаагүй байгаа ба олон зуун хүний амь насыг авч одсон явдал дахин давтагдах вий гэсэн айдас түгшүүрээс салахгүй байна.
Ямартай ч Талибанчуудын талаас зөөлөн бодлого барихаа ийнхүү мэдэгджээ.
Эх Сурвалж: www.apnews.com