“Улаанбаатарт байгаа миний аав” киноны жүжигчин С.Ямаахүү таалал төгслөө
“Улаанбаатарт байгаа миний аав” киноны Гочоо хүүгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин С.Ямаахүү таалал төгсчээ.
Тус киноны 60 жилийн ой өнгөрөгч 2020 онд тохиосон билээ.
Сийзийн Ямаахүү нь аравдугаар ангиа төгсөөд, Цэргийн ерөнхий сургуульд сурчээ. Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ. “Гэрлэж амжаагүй явна”, “Хань”, “Моторын дуу” зэрэг киноны туслах дүрд тоглохоос гадна “Серёж хүү” гэх орчуулгын кинонд дуу оруулж байв. Тэрбээр, эцэг эхээс хоёулаа бөгөөд түүний ганц эгч нь “Үер” киноны Моломын эхнэрийн дүрийг бүтээж байв.
Түүний төрөл төрөгсөд, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.