Ухань хот том гүрнүүдийн санхүүжилтээр корона вирусыг тараасан уу?
Ойролцоогоор 3 долоо хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 2-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Бүгд Найрамдах намын ээлжит тайланд хачирхалтай мэдээллүүд багтжээ.
Дэлхий дахиныг бүрхээд байгаа цар тахлын нөхцөл байдал одоо ч жигдрээгүйгээр барахгүй олон улсад дөрөв дүгээр давалгаа хүчээ авч, эмч эмнэлгийн ажилтнууд дархлаажуулалтын 3 дахь тундаа хамрагдаад байгаа билээ.
Тэгвэл энэ вирус анх хаанаас хэрхэн тархсныг та бүхэн мэднэ. АНУ-ын Бүгд Найрамдах Намын ээлжит тайланд БНХАУ-ын эрдэм шинжилгээний ажлын мэдээллүүд алдагдсан ба тухайн мэдээлэлд томоохон гүрнүүдийн санхүүжилтээр корона вирусыг мутацижуулан зохион бүтээсэн нотлох баримтууд байжээ.
Мөн энэхүү тайланд Вухан судлалын хүрээлэнгийн (WIV) эрдэмтэд, АНУ -ын мэргэжилтнүүд, Хятад, АНУ -ын засгийн газрын сангийн тусламжтайгаар коронавирусын халдварыг хүмүүст халдварлуулахын тулд ажиллаж байсан нотлох баримтыг багтаажээ.
Бүгд найрамдах намын төлөөлөгч Майк Маккол тус зөвлөлийн тайланг ил болгосон бөгөөд дэлхий даяар 4.4 сая хүний аминд хүрсэн COVID-19 тахлын гарал үүслийг олон талаас мөрдөн ажиллахыг уриалав.
Харин Хятадын талаас уг мэдээллийг няцаан эсэргүүцэж байгаа бөгөөд нууц мэдээллүүд алдагдсаныг ч мөн үгүйсгэж байгаа юм.
Эх Сурвалж: www.reuters.com