Б.Баатархүү: Өндрөөс унаж амиа алдсан иргэн сэтгэл гутралтай байсан
Өчигдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр БГД- ийн нутаг дэвсгэрт хүн өндрөөс унаж амиа алдлаа гэх харамсалтай мэдээ гарсан.
Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгчээ.
Тэрээр “БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын урд 27 настай А гэгч унаж амь насаа алдсан байсан.
Тухайн иргэн согтуурсан, мансуурсан эсхүл эрүүл байсан эсэхийг задлан шинжилгээгээр тодорхой болно. Урьдчилсан байдлаар сэтгэл гутралтай байсан нь тогтоогдсон. Гэхдээ үүнийг амиа хорлох эцсийн шалтгаан байсан гэж ойлгож болохгүй. Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.” гэлээ.