Амиа алдсан хосын хүүхдүүд асран хамгаалагчдаа очсон
буюу 8 дугаар сарын 23-ны оройн 18 цаг 10 минутын орчимд БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайлал, 30, 32 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн боомилж нас барсан байдалтай зочид буудлын өрөөнөөс олдсон юм.
Энэ тухай ЦЕГ-аас албаны мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Баатархүү: Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр 17.30 минутын орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 30-32 насны хоёр иргэн боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Амь хохирогчид гэр бүлийн харилцаатай, тухайн буудалд хэд хонохдоо өдөр гараад орой ирдэг. Архидан согтуурдаггүй байсныг зочид буудлын ажилчид хэлсэн. Гэрээслэл бичиж үлдээсэн, өр зээлтэй байсан тухай асуудал яригдаж байгаа. Тиймээс амиа хорлоход хүргэсэн дарамт шахалт байсан эсэхийг нарийн судалж шалгана. Амиа хорлох шалтгаан нөхцөл олон. Мэргэжлийн сэтгэлзүйчид дутуугийн мэдрэмж, сэтгэл гутралтай холбон тайлбарлах нь бий.
Хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.