Тамирчдад одон медаль гардуулах үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, Токио 2020 олимпын медальтнуудад Гавьяат болон Хөдөлмөрийн баатар цол олгох арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Тухайлбал, өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгох байсан юм.

Харин гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц наймдугаар сарын 19-ний өдөр мэдээлсэн билээ.

Мөн түүнчлэн өнөөдөр 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тамирчдыг хүлээн авч уулзан, нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөхөөр товлосон хэмээсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *