Замын-Үүдээр их хэмжээний адууны өлөн гэдэс, 1.2 тн зэс хулгайгаар хил гаргах гэж байсныг илрүүлжээ
Замын-Үүд боомтоор их хэмжээний адууны өлөн гэдэс, зэс хулгайгаар гаргах гэж байсныг илрүүлэн таслан зогсоожээ. Тодруулбал, Замын үүд -Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба 2021.08.23-ны өдөр Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллага хамтран 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар машины дугуйнд нууж хууль бусаар хилээр гаргах гэж байсан 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тн зэсийг илрүүлж ажиласан байна.