Төрийн гурван өндөрлөг нэгдмэл бодлогоор ажиллаж байгааг иргэд сайшаав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзан  Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захьж байлаа.

Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж, улс орны хөгжлийн төлөө хамтын хүчээр урагшлах нь чухал гэдгийг ч яриандаа онцолж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн нэг цонхны үйлчилгээтэй танилцсаны дараа Зуунмод хотын иргэдэд төрийн хүнд суртлыг багасгаж буй талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид Засгийн газрын 11-11 төвийг өөрчилж, и-монголиа цонхтой холбож байгаа. Иргэдээс ирсэн санал асуулгыг графикаар гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулдаг болно.

И-Монголиа цонхоор үйлчлүүлснээр хэн нэгэн албан тушаалтан дээр очихгүй төрийн үйлчилгээг гар утсаараа авна гэдэг хүнд сурталтай нүүр тулахгүй. Энэ хэрээр авлига буурна. Жолооны үнэмлэхийг та заавал биедээ авч явах шаардлагагүй болж байна. Энэ мэт шинэчлэлийг и-монголиа-гиар дамжуулж хийж байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *