“Хонгил”-ын шүүх нураагүй цагт Б.Хурц нар ял зэмгүй үлдэх нь гайхах зүйл биш

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж чагнасан хэргээр  шалгаж байгаа тухай мэдээлэл сүр дуулиантай цацагдаж байв. Түүний гүйцэтгэх ажиллагаанд өртөж хохирогсдын нэг нь “Херо” интертайнмэнтийн найруулагч Б.Баатар.

Тодруулбал одоогоос 5 жилийн өмнө 2016 оны нэгдүгээр сард “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон бичлэгийн хэсэг  олон нийтийн сүлжээнд цацагдаж дуулиан тарьсан. Энэ нь хууль бус гүйцэтгэх ажиллагаа буюу ТЕГ-ын даргаар Б.Хурц ажиллаж байхдаа алба хаагч нартаа даалгавар өгөн, “Херо” энтертайментийн студийн байранд тусгай ажиллагаа явуулснаар  бичлэгийг олон нийтэд цацсан гэх мэдээлэл  цацагдаж байв.

Түүнчлэн ТЕГ-ын дарга Б.Хурцыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд хэрэг үүүсгэн шалгаж байгаа нь үнэн гэдгийг ТЕГ-ын албаны эх сурвалж баталсан.Б.Хурцын хувьд уг асуудлаар хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй  тас гүрийсэн нь  шүүхээр хэрэг нь  хэрэгсэхгүй болохыг мэдэж байсных биз.

Учир нь Б.Хурц нарын гэгдэх хэргийг Улсын Дээд шүүх 2021 оны 3-р сард хэлэлцээд “бусдыг хууль бусаар тагнаж чагнасан”  зүйл ангийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх таамгыг баталж буй.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм. Өөрөөр хэлбэл Б.Хурцын гэх дуулиант хэрэг үндсэндээ замхарч 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн “нэр зүүгээд”  өнгөрч байна.

Прокурорын  байгууллагаас яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдоржийн “үүсгэсэн”   хонгилын шүүхийн  бүтэц  Дээд шүүхэд амь бөхтэй оршиж байгааг гэрчилнэ.

Цаашдаа Б.Хурцын бусдыг хууль бусаар тагнаж чагнасан хэдэн мянган бичлэг , баримт ил боллоо ч “шүүхээр шийдвэрлэсэн хүчин  төгөлдөр тогтоол байгаа” гэж бамбай хийн хариуцлагын гадна үлдэнэ. Нөгөө талаар 2021 оны 3-р сарын 1-нээс хойш шүүхээр шийдэгдсэн хэрэгт прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болсон нь  тэдэнд том хамгаалалт  болж буй.

Similar Posts

One Comment

  1. Iim urimsug hunleg chanarar medej chadaj baiga buhne iregdej tailagnaj! Mundg zalu medlegten bna! Ajild ni amjilt huse! Mongolin zaluchudin 60% ni ajil erheldggui gsn too barimt bna! Edger humus ih sonirhj baina! Bugdinh ni tolgoid Koin…Getel ter zalyss anhan shatni medleg bhguiger oroltsh gj hustsgj ehlj bna! Iim humust sain medleg olgoh heregtei baiga ni todorhoi bollo! hochin ineddmin uzulver uzuldg Ider-Od…Er ni bugd undsn meregjlud ni ? Ihenhi ni Ene 4–g duraih shinjtei bolod yawchihla!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *