Дуучин Оливиа Родриго жүжигчин Сабрина Карпентерийн амьдралыг хар дарсан зүүд болгожээ

Энэ оны эхний хагасд хөгжмийн чатуудыг тэргүүлж, дан ганц өсвөр насныхан гэлтгүй насанд хүрэгсдийг хүртэл өөрийн нандин хоолой, салалтын тухай өр өвтгөм дуунуудаараа уярааж, байлдан дагуулсан бяцхан дуучин Оливиа Родриго “Sour” цомгоороо нэлээд танигдлаа.

Тухайн цомогоо тэрээр өсвөр насны бүтэлгүй хайр сэтгэл, салалтынхаа тухай үе шаттайгаар өгүүлж олны анхаарлыг татсан юм. Түүн шиг хайр сэтгэлийн түүхээсээ санаа аван дуу бичдэг уран бүтээлч олон бөгөөд идний сайн мэдэх дуучин Тайлор Свифт өөрийн романсаасаа сэдэл авч уран бүтээлээ гаргадгаараа алдартай.

Тэгвэл Оливиа Родригогийн өнгөрөгч 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн олны хүртээл болсон, хамгийн их сонсогчтой дуу нь болох Driver”s License нь өнгөрсөн 8 сарын турш хэн нэгний амьдралыг харанхуй ангал руу түлхсээр байжээ.

 

Тухайлбал, дуун дээр “Чамайг одоо нөгөө шаргал үст охинтой байгаа гэдэг итгэлтэй байна, үргэлж намайг эргэлзүүлдэг тэр охин надаас хэд эгч, надад байхгүй бүхэн түүнд бий” гэх мөртүүд байдаг бөгөөд үнэхээр л дуучны экс найз залуу Жошуа Бассетт одоогоор жүжигчин Сабрина Карпантертэй үерхэж байгаа билээ.

 

Дуун дээр дурдагдсан шиг Сабрина дуучин охиноос 4 насаар эгч бөгөөд шаргал урт үстэй юм. Ингэснээр дуучин охины шүтэн бишрэгч нар Сабрина Карпентерийг хос хоёрын салалтад буруутган, өнгөрсөн 8 сарын турш түүний инстаграм хаяг руу үзэн ядалтын зурвас илгээдэг болжээ.

 

Эцэст нь бүтэн 8 сарын турш уг үйл явдал гаарч Софиаг үзэн ядсан Оливиагийн фенүүд түүн рүү аллагын сүрдүүлэлт хүртэл илгээх болсноор Сабрина нэгэн шууд бичлэгийнхээ үеэр тэсэлгүй уйлж, ямар хэцүү нөхцөл байдалд ороод байгаагаа илэрхийлсэн юм.

Уг үйл явдлаас удалгүй Оливиа Родриго нэгэн ярилцлагын үеэр “Сабринад очсон бүх үзэн ядалт, сүрдүүлэг нар хэнд ч хэрэггүй, ямар ч утгагүй зүйлс байсан. Тэгэхээ болих хэрэгтэй. Энэ бол инээдтэй хэрэг.” гэсэн утгатай өгүүлбэрүүд хэлснээр 8 сарын турш байсан чимээгүйг эвдсэн юм.

Гэвч ингэж хэлсэн нь шүтэн бишрэгчдэд нь хангалтгүй хэвээр байгаа бөгөөд хэн нэгний амьдрал өөрийнх нь уран бүтээлээс болж хар дарсан зүүд шиг болсоор байхад 8 сарын турш чимээ аниргүй амьадрсан Оливиаг буруутгах хүмүүс олон байна.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments