ХӨСҮТ маргааш тандалтын PCR шинжилгээ авахгүй
ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагаатай холбоотойгоор маргааш тандалтын PCR шинжилгээг авахгүй болжээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудаст “2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Лаборатори тандалтын PCR шинжилгээ авахгүй болохыг иргэдэд анхааруулж байна. Үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ” хэмээн бичсэн байна.