1.8 тэрбумаар боссон “Андлалын өргөө”-г нурааж байна
Нууц Товчоонд өгүүлснээр Тэмүүжин найман шаргаа хайж яваад Боорчитой тааран анд бололцсон Хэнтий аймагт “Андлалын Өргөө”-г босгосон билээ. Хэдий барилгын ажил дуусаагүй байсан ч олон нийтийн шүүмжид тасралтгүй өртсөөр өдгөө уг цогцолборыг нурааж байна.
Уг хөшөөны загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэнэбилэг агсан гаргасан. Олны шүүмж дагуулсан Андлалын Хөшөөний загварыг Өвөр Монголын Өөртөө Засах улсын нэгэн гэр бүлд зарснаар манай улс оюуны өмчийн хуулийн дагуу уг хөшөөг буулгах шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл Андлалын өргөөг зохиогчийн ар гэрийнхний хүсэлтээр нурааж байгаа аж.
Зохиоггчийн эрхийг эзэмшиж байсан МУСГЗ, зураач Д.Эрдэнэбилэгийн ар гэрийнхэн Андлалын өргөө бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэрийг гаргаснаа мэдэгдээд байгаа юм. Тэрээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байжээ.
Энэхүү дуусгаж чадаагүй хувилбарын зураг сошил орчинд тарж маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрмийнхэн харамсаж байгаагаа илэрхийлж оюуны өмчөө ашиглуулахаас татгалзсан нь энэ аж.
Энэ талаар БОЯЖЯ-наас албан ёсоор тайлбар өгөх юм байна.