Л.Энх-Амгалан: Босго оноог дураараа өөрчилсөн хувийн сургуулиудад хариуцлага тооцно
БШУЯ-аас их дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийж байна.
БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь ковидын үед зохион байгуулагдсанаараа өөр байлаа. Мөн 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй. Улсын шалгалтыг цуцалсан. Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл явсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.
Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн цаашид арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна. Хятад, Солонгос, Турк улс нь шалгалтын системтэй адилхан ба түвшингээр нь ангилах шаардлагатайг тодорхойлсон.
Хувийн их дээд сургуулиуд яамны тогтоосон босго оноог дураараа буулгаснаас болж, улсын хэмжээнд 7200 хүүхэд баталгаажуулж чадаагүй. Босго оноогоо дутуу харчихсан учир дипломоо авч чадахгүй байх эрсдэл үүсч байна. Тиймээс хувийн сургуулиуд босго оноог дураараа засахыг хатуу хориглож байна. Өмнө нь иймэрхүү алдаа дутагдал гаргаж, олон мянган хүүхдүүдийг хохироосон их дээд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно.