Эх орноосоо дүрвэсэн ч энх тунх амьдралдаа яаран буй бяцхан охин

Афганистан улсад болоод буй үйл явдал дэлхий нийтийг сэрт хийлгэн, олны анхаарлыг татаад буй.

Эх орноосоо дүрвэн зугтах Афганистан улсын иргэдийг найрсгаар хүлээн авч буй олон улс нислэгийн тоогоо нэмэх гэж хичээж буй дүр зураг ч бий.

Жишээ нь гэвэл Белгит одоогоор 580 хүн Афганистанаас ирэхээр бүртгэгдсэн байгаа бөгөөд үүний 344 нь Белгийн иргэн бол 222 нь Афганистан улсын иргэд юм.

Өнгөрсөн 12 өдрийн дотор нийт 82,300  иргэн Афганистанаас дүрвэн зугтах нэрийн жагсаалтад бүртгүүлсэн бөгөөд томоохон улс орнууд “Дүрвэгсдийн ачаалал хэтрэх тул хүлээн авах боломжгүй” гэж мэдэгдсэн нь олон нийтийн санааг зовоож байгаа юм.

Харин одоо олон улсын мэдээний томоохон сайт болох www.reuters.com дээр тавигдсан нэгэн зургийг та бүхэнд хүргэж байна.

 

Энэ бол Афганистанаас Белгит хүлээн авах ердөө 222 дүрвэгсдийн дотор багтаж чадсан гэр бүл бөгөөд амар тайван амьдралдаа яаран баярласан бяцхан охиныг та харж байна.

Хэдий эх орноосоо дүрвэн зугтсан ч эрх чөлөөтэй, энх тайван амьдрах нь эдгээр хүмүүсийн гол үнэт зүйл байсан тул ийнхүү Белгит нүүр бардам газардсан биз.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *