Айлын гэр усанд автаж, 8 хүүхдийг аюулгүй болгожээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт Сэлэнгэ мөрөн үерлэж 4 айлын гэр усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлага ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км замыг туулан очиж 13 хүн үүнээс /8 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан бөгөөд 7 хүн нь гэртээ үлдэнэ гэсэн тул орхисон байна.