“Nevertheless” цувралын жүжигчин Song Kang-ийн тухай сонирхолтой баримтууд

Өмнөд Солонгосын жүжигчин Song Kang-ийн гол дүрд тоглосон Nevertheless олон ангит кино  Netflix платформ дээр олны хүртээл болж, үзэгчдийн анхаарлыг их татсан билээ.

Нийтлэг бичигдсэн Солонгос цувралуудын зохиолоос тэс ондоо уур амьсгал мэдрүүлсэн уг кино нь ердөө 10 ангитай байсан бөгөөд өнгөрсөн 7 хоног төгсгөлийн 10 дугаар анги гарч дууссан юм.

Тэгвэл бүтээсэн дүрээсээ илүүтэйгээр өөрийн гадаад төрх, жүжиглэх авьяасаа гайхуулж үзэгчдийн зүрхийг гижигдсэн жүжигчин Song Kang-ийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • Song Kang багаасаа уран барилгачин, архитектур болохыг хүсдэг байжээ. 

 

 

Тэрээр Cosmopolitan Korea сэтгүүлд өгсөн ярилцлагатаа багадаа архитектур эсхүл тавилгын загвар зохион бүтээгч болохыг хүсдэг тухайгаа ярьж байжээ. Түүний шүтэн бишрэгчдийн азаар Song Kang мөрөөдлөө биелүүлэхдээ хаанаас юу хийж эхлэхээ мэдэхгүй байсан тул удалгүй тухайн мөрөөдлөө орхисон гэнэ. Ташрамд хэлэхэд тэрээр 1994 оны 4 дүгээр сарын 24-нд төрсөн ба өдгөө 27 настай аж.

  • Тэрээр анх жүжигчин Леонардо Ди Каприогоос жүжиглэх хүсэл сонирхлыг олж авч байжээ.

Анх тэрээр Титаник УСК-г үзээд жүжигчин болохоор шийдэж байсан гэнэ.

  • Айдол болох санал маш их ирдэг байсан

Түүний гадаад төрх маргаангүй олны харцыг булаадаг байсан тул хэд хэдэн энтертайнментууд түүнд айдол болох санал тавьж байжээ. Харин Song Kang сайн жүжигчин болохоор хичээн суралцаж байсан тул татгалзаж байсан гэнэ.

  • Red Velvet хамтлагийн гишүүн Joy-ын дэргэд жүжигчний гараагаа эхлэсэн

Song Kang “The Liar and His Lover” (2017) романтик инээдмийн кинонд Baek Jin Woo гэх туслах дүрд тоглосон. Тэрээр Со Рим буюу Red Velvet хамтлагийн гишүүн Joy-ын бага насны найзын дүрээр жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд ердөө хоёр жилийн дараа гэхэд хамгийн үнэтэй эрэгтэй жүжигчдийн нэг болж чадсан юм.

 

 

  • BTS хамтлагт үнэхээр дуртай

 

 

Song Kang 2018 оны 2 -р сарын 19 -өөс 10 -р сарын 28 хүртэл Солонгосын өргөн нэвтрүүлгийн сүлжээ SBS -ийн Inkigayo хөгжмийн чарт шоуг хөтлөдөг байсан бөгөөд ажиллаж байхдаа тэрээр олон idol хамтлагуудтай танилцсаны нэг нь BTS байсан юм. 

Тэрээр SPOTV News сувагт өгсөн ярилцлагадаа BTS-ийг тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхыг харах үед үнэхээр дурлах шиг хүчтэй мэдрэмж авч, сэтгэл нь хөдөлж байсныг дурджээ. 

  • Song Kang, Jin хоёр Конкук их сургуулийн кино урлагийн тэнхимд суралцсан

Rising Actor Song Kang Revealed What BTS' Jin Looks Like in Real Life

 

 

  •  Love Alarm кинон дээр гардаг утасны аппликэйшнийг хэрэв жинхэн байсан бол татахгүй гэж боддог

Саяхан Love Alarm 2 -р улирлын хэвлэлийн бага хурал дээр Сон Кан цувралд гардаг шиг апп жинхэн амьдрал дээр зохион бүтээгдвэл татаж авахгүй байсан гэж хэлжээ. 

Сэтгэлээ илэрхийлэхэд заавал аппликэйшн ашиглах шаардлагагүй, харин ч үг үйлдлээрээ нотлох хэрэгтэй гэж боддог гэнэ.

.

  • Love Alarm цувралын гол дүрээр 900 жүжигчин дундаас сонгогдсон

Love Alarm -ийн найруулагч Lee Na Jung Hype Malaysia нэгэн ярилцлагынхаа үеэр Song Kang-ийн гэнэн, нандин мэт гадаад төрх уг сонголтыг хийхэд хүргэсэн гэж хэлж байжээ. 

.

  • Lee Do Hyun-тай дахин хамтрахыг хүсдэг

 

 

Song Kang, Do Hyun нар хоорондоо ижил төстэй зүйл ихттэй бөгөөд хоёулаа ойролцоо насны хүмүүс бөгөөд хоёулаа 2017 онд жүжигчний дебютээ хийж байж. Тиймдээ ч хамтран ажиллахдаа гар нийлөж, маш сайн жүжиглэлт гаргадаг байж. 

Similar Posts

2 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments