Н.Уртнасан: “Андлалын өргөө”-г нурааж буй зардал улсын төсвөөс гарахгүй
Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу Андлалын хөшөөг оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэмбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан.
Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн.
Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн.
Түүнчлэн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг Д.Эрдэмбилэг агсны гэргий болон ээжээс нь хүсэлт тавьсан.
БОАЖЯ-наас 1 тэрбум 900 сая гаруй төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Хос санаа компани улсыг хохиролгүй болгоё гэсэн албан бичгийг явуулсан байна.
“Андлалын өргөө”-г нураах төсөв улсаас гарахгүй” гэв.
Зүгээр л 2 тэрбумаар шавар зуураад бөөн ажил болчихоод буцааж тэрбум төгрөгөөр нураагаад дээр нь улсад 2 тэрбум төг буцаагаад өгье гэдэг ёстой баян компани юмаа Хос багана.