Хүн амины хэрэгтнийг 18 жилийн дараа илрүүлжээ

Цагдаагийн байгууллага 18 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд  хүн амины гэмт хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, 2003 оны наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 47 настай иргэн Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн аж.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд хувийн таарамжгүй харьцааны улмаас одоо 38 настай иргэн Х гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг 18 жилийн дараа илрүүлсэн байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэн Х-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны наймдугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *