“Далай Лам нас барсан” гэх мэдээ худал
Сүүлийн өдрүүдэд “Нобелийн шагналт, Дээрхийн Гэгээнтэн, 14 дүгээр Далай Лам нас барсан” гэх худал мэдээлэл тархаж, Буддын шашинтан хэн бүрийн санааг зовоож амжлаа.
Албан ёсны залруулга, няцаалт хийх хэмжээнд хүртэл тархаагүй ч хэд хэдэн редакц энэ тухай мэдээлэл бэлтгэсэн байсан нь олон нийтийн дунд хуурамч төөрөгдөл үүсгэжээ.
Одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд, баттай эх сурвалж 14-р Далай Ламыг нас барсан гэх мэдэгдлийг хийгээгүй байна.
Олон улсын томоохон мэдээллийн агентлагууд болон Википедиа дээр түүнийг 86 нас зооглон, амар жимэр амьдарч байгаа гэсэн байна. Ташрамд хэлэхэд Далай Лам 1935 оны 7-р сарын 6-нд төрсөн бөгөөд сар гаруйн өмнө 86 нас хүрчээ.
Хятад Панчин богдыг баримтлагчид л хоролчох магадлал өндөртэй бусадаар Хэн ч Далай лам-аар оролдохгүй тэгээд ч энэ хуурамч мэдээг хандалт авах гэсэн ядарсан ядмагхан саитууд л хийдэг.