Эмийн сангуудад хяналт хийж коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн үнэ, хадгалалтын горимыг шалгалаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болоод бусад хуулийн холбогдох заалтыг үндэслэн, төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад НМХГ-аас хяналт, шалгалт хийх ажил үргэлжилж байна.

Тухайлбал, “Еврофарм Фармаси”, “Ази-Фарма”, “Монос Улаанбаатар”, “Монгол Эм Импекс”, “Хүрмэн” ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байгаа аж.

Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй “Дижитал Фармаси”, “Монос Мойл”, “Монгол Эм Импекс” зэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв.

Эм, эмийн байгууллагууд +2-оос +8  хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгааг шалгалтаар ажилласан байцаагч Д.Отгонпүрэв онцолжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *