5-10 насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь 20 хувиар нэмэгдсэн
Коронавируст халдвараар хүүхэд өвчлөх нь нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
Тэрбээр “Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 0-17 насны халдвар авсан хүүхдүүд дотор 0-4 насныхны өвчлөл 26 хувийг, 5-10 насныхан 53 хувийг эзэлж байна.
12-оос дээш насныханд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлснээс хойш өвчлөлийн хувь нь огцом буурч эхэлсэн.
Харин 0-10 насныхан, тэр дундаа 5-10 насны хүүхдүүдийн коронавируст халдвараар өвчлөх байдал нь 33-53 хувь болтлоо нэмэгдсэн” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41,206 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс одоогоор 1,811 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.