Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ
Авто машины улсын дугаарын сүүлийн орны хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ. Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6-аар төгссөн
- Мягмар гарагт 2, 7-оор төгссөн
- Лхагва гарагт 3, 8-аар төгссөн
- Пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн
- Баасан гарагт 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Мөн Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.