Олимпиадад амжилт гаргасан сурагчдыг шагнах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр /2021.08.30/ 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
“XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой хоёр зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргажээ. Хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгчийн гаргасан зарлигын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.